ОХУ-тай зээлийн тусгай эрх солилцохыг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-10-05 13:43:35

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тус улсын Сангийн яамыг ОХУ, Беларусийн эзэмшиж буй зээлийн тусгай эрх (SDR) солилцох үйл ажиллагаанд оролцохыг хориглох тухай хуульд гарын үсэг зуржээ. 


"2022 оны 10 дугаар сарын 4-ний даваа гарагт Ерөнхийлөгч “Орос, Беларусийн SDR солилцохыг хориглох тухай" хуульд гарын үсэг зурж, Сангийн сайдыг Орос эсвэл Беларусийн эзэмшиж буй зээлжих тусгай эрхийг солилцох зэрэг ажиллагаа багтсан гүйлгээнд оролцохыг хориглолоо" гэж Цагаан ордон мэдээлжээ.


АНУ-ын Конгрессын цахим хуудсанд мэдээлснээр, шинэ хууль нь SDR солилцооны үйл ажиллагаанд оролцохыг хориглохоос гадна, “Орос, Беларусийг дэмжсэн ажиллагааг эсэргүүцэх арга хэмжээ авахыг” шаардана. 


“АНУ-ын Сангийн яам ОУВС-ийн гишүүн орнуудыг Орос, Беларусийн эзэмшиж буй SDR солилцохтой холбоотой ажиллагааг хориглохыг идэвхтэй дэмжиж, эдгээр улсад энгийн хүн амын үндсэн хэрэгцээнд зориулагдсанаас бусад санхүүгийн тусламж үзүүлэхийг эсэргүүцэх зорилгоор олон улсын санхүүгийн байгууллага бүрд АНУ-ын төлөөлөгчдийг илгээх ёстой" гэж уг хуулийн заалтад дурджээ. 


SDR бол ОУВС-аас баталгаажсан олон улсын нөөц хөрөнгө юм. Энэхүү хэрэгсэл нь Валютын сангийн гишүүн орнуудын татвар дээр суурилдаг. Түүнд оролцогчид SDR солилцохоос гадна, валютад хөрвүүлэх боломжтой.


Related news