Эболагийн дэгдэлт анхаарал татаж, АНУ Уганда руу аялсан иргэдийг шинжилгээнд хамруулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ankhbayar.abr@yahoo.com
2022-10-07 11:44:04

ВАШИНГТОН. /Zaobao/. Африк тивийн Уганда улсад гарсан эбола вирусний дэгдэлт анхаарал татаж байгаа бөгөөд АНУ баасан гаргаас /10.07/ эхлэн тус улс руу зорчсон аялагчдыг шалгах журмыг чангатгажээ.


Тодруулбал, АНУ-ын Төрийн департмент 6-ны өдөр мэдэгдэл гаргасан ба АНУ-ын хилээр орж ирж буй аливаа зорчигч 21 хоногийн дотор Уганда улсад очсон бол тусгайлан нэрлэсэн таван нисэх онгоцны буудал руу уг зорчигчийг шилжүүлж холбогдох байгууллагын шинжилгээнд хамруулах ёстой гэсэн байна.


Дээрх таван нисэх онгоцны буудлууд нь Нью-Йорк, Нью арк, Атланта, Чикаго, Вашингтон хотуудад байрладаг.


Угандагийн ЭМЯ есдүгээр сарын 20-нд Мубенде дүүрэгт эбола вирусний халдварын дэгдэлт гарсныг зарласны дараа АНУ-ын холбогдох байгууллагаас өвчний талаар сэрэмжлүүлэг гаргасан байна.


ДЭМБ-аас Уганда улсад эбола вирусний батлагдсан болон сэжигтэй 63 тохиолдол бүртгэгдэж, 29 хүн нас барсныг лхагва гарагт мэдээлсэн.       

Related news