СҮХБААТАР: Хүүхдүүдэд хичээлээ давтах орчин, байр дутагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-10-14 15:55:13

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хүүхдийн 7 дугаар чуулган боллоо. Чуулганд 13 сумын хүүхдүүдийн төлөөлөл 200 орчим хүүхэд оролцож, өөрсдөд тулгамдаж буй асуудлаа шийдвэр гаргах түвшнийхний өмнө хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцжээ. Сургуулиудын ачаалал ихэссэнтэй холбоотойгоор анги танхим хүрэлцээгүй болж, хүүхдүүдэд чөлөөт цагаараа хичээлээ давтах орчин нөхцөл хамгийн их дутагдаж байгааг тэд хэлж байна.


Нэгдүгээрт хүүхэд уриан дор зохион байгуулж буй тус чуулганд хүүхэд оролцооны байгууллага, орон нутгийн шийдвэр гаргах түвшний хүмүүс болон бүх сумын Хүүхдийн зөвлөлийн дарга нар оролцсон юм. Нөхцөл байдлын талаар биечлэн сонсож, харилцан ярилцсаны үр дүнд хүүхдүүдийн хамгийн ихээр тулгамдаж буй асуудлуудыг хаа хаанаа үе шаттайгаар шийдвэрлэхэд анхаарахаа илэрхийлж байлаа. Хүүхдийн оролцооны байгууллага, хичээлээс гадруух үйл ажиллагаанд төдийлөн хамрагддаггүй, сум, сургуулиас алслагдмал сурагчдыг идэвхжүүлэх, нийтийн үйл ажиллагаанд хамруулах зэрэгт онцгойлон анхаарч Хүүхдийн зөвлөлтэй хамтран хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ч баталсан юм.


Энэ хүрээнд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу 2024 он хүртэл аймгийн хэмжээний бүх сургууль, цэцэрлэг, дотуур байрыг ус цэвэршүүлэх төхөөрөмжөөр хангана. Мөн Баруун-Урт сумын хоёр сургууль, гурван цэцэрлэгт зориулалтын биеийн тамирын талбай байгуулна гэдгийг хэллээ. 

Related news