Өвөлжилтийн бэлтгэл хангуулах талаар захирамж гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-08-22 01:48:26

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан өвлийн бэлтгэлийг хангах шуурхай арга хэмжээний талаар захирамж гаргав.

Захирамжаар Засаг даргын орлогч дарга Ш.Хавалаар ахлуулсан ажлын хэсэг томилж, хадлан, ургац хураах ажлыг чанартай хийж дуусгахыг холбогдох албан байгууллага, сумын Засаг дарга нарт үүрэг болгов. Аюулгүйн нөөцөд өвс тэжээл хуримтлуулах, иргэдийн хаврын хүнсэнд зориулан тодорхой хэмжээний мах бэлтгэж нөөцлөх, дулааны шугамнуудыг засч, төвлөрсөн зууханд хэрэглэх нүүрсийг эртлэн татаж авах, барилга байгууламжуудын ажлыг цагт нь гүйцээх, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагуудын тухтай өвөлжих бэлтгэлийг бүрэн хангаж дуусгахыг албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад даалгалаа.

Ш.Айзаря

Related news