ДАШТ-ий тасалбарын борлуулалт гурван саяд дөхжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-10-19 14:14:35

ДОХА. /Reuters/. Катар улсад ирэх 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэх хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ тасалбарын борлуулалт гурван саяд дөхөөд байгаа талаар Олон улсын хөл бөмбөгийн холбооны тэргүүн Жианни Инфантино болон тэмцээнийг зохион байгуулагчид мэдээллээ.


“Нийт 2.89 сая тасалбар худалдаалагдаад байгаагаас Катар, АНУ, Саудын Араб худалдан авалтын тоон үзүүлэлтээрээ тэргүүлж байна” гэж “Катар-2022” ДАШТ-ий үйл ажиллагаа хариуцсан захирал Колин Смит Доха хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.


Дэлхийн хөл бөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээнийг зохион байгуулсан хамгийн жижиг улсад тооцогдож буй Катар нь ДАШТ-ий үеэр 1.2 сая жуулчин хүлээн авах тооцоо гарган бэлтгэлээ базааж байна. АНЭУ тэргүүтэй хөрш орнуудаас олон мянган хөгжөөн дэмжигч тус улсад ирж, тэмцээнүүдийг үзэхээр Доха руу нисэх төлөвтэй байна. 

Related news