ОУОХ: Бээжингийн өвлийн олимпыг хоёр тэрбум гаруй хүн үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2022-10-21 14:40:19

БЭЭЖИН. /CGTN/. “Бээжин-2022” өвлийн олимпын наадмыг дэлхий даяар хоёр тэрбум гаруй хүн үзсэн талаар Олон улсын олимпын хороо /ОУОХ/ пүрэв гарагт мэдээлжээ. 


ОУОХ-ны нэрийн өмнөөс явуулсан судалгаагаар тогтоосноор, “Бээжин-2022” нь өвлийн олимпын түүхэн дэх дижитал сувгаар хамгийн олон хүнд хүрсэн наадам болж, 2.01 тэрбум хүн үзсэн нь “Пёнчан-2018” наадмыг телевиз, дижитал платформуудаар үзсэн хүмүүсийн тооноос 5 хувиар өссөн үзүүлэлт болжээ.


Үзэгчид олимпын албан ёсны эрхтэй түнш сувгуудаар наадмын дамжуулалтыг нийт 713 тэрбум минутын турш үзсэнээс гадна олимпын нийгмийн сүлжээний хаягуудад 3.2 тэрбум удаа хандаж, янз бүрийн платформууд дахь дагагчдынх нь тоо 11 сая гаруйгаар нэмэгдсэн байна.


Мөн судалгаанд хамрагдсан үзэгчдийн ойролцоогоор тэн хагас орчим нь ирээдүйд олимпын наадмын олон тэмцээнийг үзэх хүсэлтэй байгаа бол 13-19 насны өсвөр насныхны 57 хувь нь ирэх жилүүдэд олимпын тэмцээнүүдийг үзэж сонирхох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

Related news