ЕХ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хуулиудыг батлахаар зорьж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-10-25 14:01:56

БРЮССЕЛЬ. /Reuters/. Европын Холбоо /ЕХ/ ирэх сард болох НҮБ-ын уур амьсгалын асуудлаарх жил тутмын бага хурлыг угтан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай гурван шинэ хуулийг батлахаар зорьж байна.


Өнгөрсөн онд болсон НҮБ-ын “COP26” бага хурлаар дэлхийн 200 орчим улс орон энэ оны бага хурал гэхэд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үүрэг амлалтаа ахиулж, төлөвлөгөө хоорондын зөрүүг арилгахаар тохиролцсон юм.


Гэвч Египет улсад НҮБ-ын Суурь конвенцид нэгдэн орсон улс орнуудын бага хурлын 27 дахь чуулган /COP27/ болоход хоёр долоо хоногийн хугацаа үлдээд байгаа энэ үед ердөө 20 гаруй орон л энэ чиглэлд хүчин чармайлт гаргаад байна.


ЕХ хорт хийн ялгарлыг бууруулах тухай гурван хуулийн хэлэлцүүлгийг эрчимжүүлэхээр тохиролцоод байгаа тул НҮБ-ын бага хуралд уур амьсгалын шинэ амбицтай бодлоготой хүрэлцэн очих боломжтой гэж ЕХ-ны төлөөлөгчид “Reuters” агентлагт мэдээлжээ. 

Related news