Их тэнгэрийн амны хадны зургийн орчныг тохижууллаа

ФОТО МЭДЭЭ
batbold.sh@montsame.gov.mn
2022-10-28 09:09:55
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойг тохиолдуулан Их тэнгэрийн амны хадны зургийн орчныг тохижуулж, өчигдөр нээлээ.


Хот орчмын түүх, соёлын дурсгалуудыг түшиглэн Улаанбаатар хотод ирж буй гадаад, дотоодын жуулчдыг татах, хотын аяллын шинэ бүтээгдэхүүнийг бий болгож, зорин очих газрыг нэмэгдүүлэх, түүх, соёлын дурсгалыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Нийслэлийн Аялал жуулчлалын газраас ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран Их тэнгэрийн амны улаан зосон болон хар бэхэн зургийн түүх, соёлын дурсгалт газрын орчны тохижилтын энэ ажлыг хийжээ. 


Их тэнгэрийн амны хадны зургийг 1960 онд ОХУ-ын нэрт эрдэмтэн А.П.Окладников илрүүлэн, судалж байсан бөгөөд Хүрэл зэвсгийн үед холбогдох хадны зосон зураг болон 13-р зууны үед холбогдох бэхэн зураг, Монгол, Хятад, Төвд бичээс нь Монголын түүх, соёлын үнэт өв юм.

 



 























Гэрэл зургийг Б.Чадраабал