Эквадороос мэлхийн шинэ төрөл зүйл илрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
nyamdavaa@montsame.gov.mn
2022-10-28 17:07:04

КИТО. /CNN/. Эквадорын Андын нурууны зүүн энгэр орчмоос мэлхийн 6 шинэ төрөл зүйлийг илрүүлсэн гэж тус улсын Байгаль орчин, ус, экологийн яамнаас мэдэгдлээ.


Яамнаас хийсэн мэдэгдэлдээ, тус улсын Лланганат болон Сангайн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн уул, ой мод, усанд Католикийн санваартны их сургууль, Биологийн төрөл зүйлийн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн судлаач нар хамтран судалгаа хийх явцад мэлхий шинэ төрөл зүйлүүдийг илрүүлсэн байна.


Шинээр илэрсэн мэлхийнүүд нь Пристимантисын төрөлд багтдаг бөгөөд энэ төрөлд багтдаг 569 гаруй зүйлийн мэлхийнүүд нь Хондурас, Панам, Боливи, Аргентины хойд хэсэг, Бразилд тархсан байдаг аж.

Related news