Мексик улс 2036 оны зуны олимпыг зохион байгуулах хүсэлтээ гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamdavaa@montsame.gov.mn
2022-11-02 09:36:04

МЕХИКО. /CGTN/. Мексик улс 2036 оны зуны олимпыг зохион байгуулах хүсэлтээ Олон улсын Олимпын хороонд албан ёсоор гаргасан анхны улс болов.


Тус улсын Гадаад хэргийн сайд Марсело Эбрард хэлэхдээ, ирэх 11-р сарын 30-нд зуны олимпыг сурталчлан таниулах хороог зарлаж, тус улсын хотуудад үнэлгээ хийх ажлыг эхлүүлнэ гэв.


Мөн тэрээр хэвлэлийн бага хурлын үеэр хийсэн мэдэгдэлдээ, Засгийн газраас 2036 оны зуны олимпыг зохион байгуулах зардлын 10 хувийг гаргана, мөн дэд бүтэц бэлэн байна гэж ээ.


2036 оны зуны олимпыг зохион байгуулах сонирхолтой байгаагаа Египет, Их Британи, Энэтхэг, Индонез, Катар зэрэг улсын албаны хүмүүс илэрхийлсэн байна.

Related news