Ургац хураалтын ажил ид явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-04 22:57:08

Говь-Алтай аймагт өнгөрсөн хавар тариалалтын ажил нэлээд аажуу хийгдсэн дулааны улирлын бланс урттай болохоор одоогоор ургац хураах ажил ид явагдаж байна.

Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар үр тариа 87.3 га-с 110 тн, төмс 36 га-с 404 тн, хүнсний ногоо 33 га-с 244 тн, эмийн ургамал 86 га-с 10.6 тн, жимс жимсгэнэ 27.2 га-с 52.7 тн, ногоон тэжээл 375 га-с 1091 тн-ыг тус тус хураан аваад байна.

Ногоон тэжээл бэлтгэл 83 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 40 хувь, үр тарианы хураалт 30 хувьтай  явагдаж байгаа ажээ. Шарга сумд  1.5 га  талбайд  үрийн төмсний зориулалтаар тариалсан төмсийг Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй  ажилгүй 15 иргэнийг  3 хоног ажиллуулан  хураан авч зоорилоход бэлэн болгосон байна. 

                                                                                            Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Related news
Comments