ХОВД: Хяналт, шинжилгээ үнэлгээний мэдээллийн цахим сан нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-11-07 10:05:31

Ховд /МОНЦАМЭ/. Хяналт, шинжилгээ үнэлгээний мэдээллийн цахим санг Ховд аймагт нэвтрүүлэхтэй холбогдуулан "Ухаалаг засаглал” ТББ-аас сургалт зохион байгууллаа. 

11 дүгээр сарын 2-4-ний өдөр болсон тус сургалтад аймгийн ЗДТГ болон бодлогын хэлтэс, харьяа байгууллагуудын дарга, хяналт шинжилгээ үнэлгээ, тайлан хариуцсан мэргэжилтнүүд, 17 сумын ЗДТГ-ын дарга нар, хууль эрх зүйн болон нийгмийн бодлогын ажилтнууд оролцож, дээрх цахим санг хэрхэн ашиглаж, ажилдаа нэвтрүүлэх талаар арга зүйд суралцжээ.

www.unelgee.gov.mn буюу Хяналт-шинжилгээ үнэлгээний мэдээллийн цахим санг нэвтрүүлснээр төрийн албан хаагчдын ажлын хариуцлага сайжирна. Үүнээс гадна цаг хугацаа хэмнэх, төрийн ажлын бүтээмж нэмэгдэх ач холбогдолтой гэж албаныхан онцлон мэдээллээ. 

Ухаалаг засаглал” ТББ нь 2012 оноос Засгийн газрын хэрэг эрхлэх газартай хамтран www.unelgee.gov.mn буюу Засгийн газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний мэдээллийн цахим санг хөгжүүлсэн байна. 

Холбогдох хууль, журамд нийцүүлэн зохих шинэчлэлтийг үе шаттай хийсний үр дүнд тус системээр дамжуулан Монгол Улсын яам, аймаг, нийслэлийн ЗДТГ-ын үйл ажиллагааг 10 дахь жилдээ үнэлж дүгнэжээ.

2018 оноос хойш Төв, Дорноговь, Баянхонгор, Сүхбаатар аймаг болон ХХААХҮЯ, ХЗДХЯ, БШУЯ, Соёлын яам болон харьяа байгууллагуудад нь уг системийг нэвтрүүлэн ашиглаж байна. 

Related news