ХОВД: Томуугийн өвчлөл нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-11-08 12:33:38

Ховд /МОНЦАМЭ/. Хүйтний эрч чангарах тусам томуу, томуу төст өвчин ихэсч, холбогдох өвчлөл нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.
   

Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайн  хоол  унд өгөх, тухайн өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа өрхийн эрүүл мэндийн төвд хандан шаардлагатай эм тариа хэрэглэх учиртай гэж мэргэжлийн эмч нар зөвлөлөө.

Сүүлийн долоо хоногт Ховд аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаториор 9211 хүн үйлчлүүлснээс 723 нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байжээ.  Үүний 50 гаруй хувь 4 хүртэлх насны хүүхэд юм. 

Одоогийн байдлаар 50 орчим хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Үүний 75 хувь нь амьсгалын замын цочмог халдвар оноштойгоор эмчлүүлж байна.  

Related news