ДОРНОГОВЬ: Малын чанар сайжруулахад 101 сая төгрөг зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-11-17 14:17:29

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг энэ жил бэлчээрийн усан хангамжид 395 сая төгрөг, малын эрүүл мэндийг хамгаалахад 59,9 сая төгрөг, малын чанар сайжруулахад 101,5 сая төгрөг, тэжээлийн ургамал тариалахад 7,5 сая төгрөг тус тус зарцуулахаар төлөвлөжээ.


Тэгвэл бэлчээрийн усан хангамжид 18 сая төгрөг, малын эрүүл мэндийг хамгаалахад 27,9 сая, малын чанар сайжруулахад 15 сая, тэжээлийн ургамал тариалахад 7,5 сая, өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 123,2 сая, байгаль орчин хамгаалахад 16,5 сая, сургалт зохион байгуулахад 10 сая төгрөгийг тус тус зарцуулаад  байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.          


Цаашид өндөр ашиг шимтэй мал үржүүлэх, малын бэлчээрт уст цэг нэмэгдүүлэх, тэжээлийн ургамал тариалах, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллана хэмээн албаныхан тэмдэглэв.

Related news