БАЯН-ӨЛГИЙ: Цэнгэл суманд 4,6 магнитудын хүчтэй газар хөдлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-11-17 17:13:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт өнөөдөр Улаанбаатарын цагаар 10.47 цагийн үед газар хөдлөв.


Газар хөдлөлтийн голомт сумын төвөөс баруун зүгт 42 км зайд бүртгэгдсэн бөгөөд газар хөдлөлтийн хүч 4,6 магнитуд байжээ. Чичирхийлэл Цэнгэл, Улаанхус, Сагсай сумын иргэдэд мэдрэгдсэн байна.


Албаны эх сурвалжийн мэдээллээр газар хөдлөлтийн улмаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хохирол учраагүй ажээ. 

Related news