Валютын ханш буурахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-08-24 21:03:23

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд гадаад худалдаа тасалдах хүндрэл бий болж эхлэв.

Учир нь өнөөдрийн байдлаар ам.долларын иргэдэд худалдах ханш 2260 төгрөг, юанийн ханш 340 төгрөг, рубль 36, тенге 6,80 төгрөг байна. Сурагчийн дэвтэр 200-650 төгрөг, кг төмс 500, улаан лууван 800, байцаа 700 төгрөг. Малын зах дээр хонь 65-130 мянган төгрөг. Харин бензин шатахууны л үнэ нэмэгдээгүй болохоор тонн нүүрсний үнэ 50-60 мянган төгрөг хэвээрээ байна. Валютын ханшийг бууруулах талаар Засгийн газраас авч байгаа арга хэмжээг иргэд мэдэж байгаа боловч түүний үр дүн гараасай гэдгийг олон түмэн хүсэн хүлээгээд сууна. 

Ш.Айзаря

 

Related news