КАТАР-2022: ДАШТ-ий сүлд дуу 102 орны “iTunes”-ийн жагсаалтыг тэргүүлж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ДОХА. /Yonhap/. БНСУ-ын “BTS” хөвгүүдийн хамтлагийн гишүүн Жонгүг 2022 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга
шалгаруулах тэмцээний /ДАШТ/ “Dreamers” хэмээх сүлд дуугаараа дэлхийн 102 орны “iTunes”-ийн жагсаалтыг тэргүүлж байна.
Шинэ дуу ням
гарагт цацагдсанаасаа хойш нэг хоног хүрэхгүй хугацааны дараа АНУ, Их Британи, Япон,
Франц, Канад зэрэг 102 орны “iTunes”-ийн шилдэг дуунуудын жагсаалтыг тэргүүлсэн амжилт үзүүлээд байна.
Жонгүг ДАШТ-ий мөн чанарыг агуулсан энэхүү дуугаа Катар улсад болж буй хөл бөмбөгийн 22 дахь удаагийн ДАШТ-ий нээлтийн ёслолын үеэр толилуулсан юм.
“Катар-2022”
тэмцээний нээлтийн ёслолын үеэр үзүүлсэн түүний үзүүлбэрийг Олон улсын хөл
бөмбөгийн холбооны “YouTube”
сувагт нийтэлснээс хойш долоон цаг орчмын дараах байдлаар 2.6 сая гаруй удаа үзсэн
байна.