ӨМНӨГОВЬ: Гарал үүслийн бичиггүй мах худалддаг зөрчил их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-11-26 14:21:22

Өмнөговь /МОНЦАМЭ/  Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа “Мал мах-2022” аяны хүрээнд Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар холбогдох байгууллагуудтай хамтран Даланзадгад сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа махны үйлдвэрүүд, дэлгүүр худалдаа үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгж, хувь хүмүүст хяналт шалгалтыг явуулж, зөрчлийг илрүүлэн заавар зөвлөмж өгч хугацаатай шаардлага хүргүүлэн ажиллажээ.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7.4.2 “нийтийг хамарсан арга хэмжээнд оролцуулах, худалдах, төхөөрөх зорилгоор мал, амьтныг сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гаргахдаа мал эмнэлгийн улсын байцаагчаас мал эмнэлгийн гэрчилгээ авч бүртгүүлэх тухай” хуульчлан заасан байдаг.

Цагдаагийн газраас  аяны хүрээнд 12 постыг гарган ажиллаж байгаа бөгөөд мах худалдаалж байгаа дэлгүүр, хувь хүмүүсийн дунд гарч байгаа нийтлэг зөрчил нь гарал үүслийн бичиггүй мах тээвэрлэж ирдэг, худалдаалдаг байдал юм. Энэхүү зөрчил нь эрүүл ахуйн шаардлага хангахгүйгээс гадна мал хулгайлах гэмт хэргийг нэмэгдүүлэх боломж үүсгэдэг байна. Тиймээс иргэдэд хандаж сэрэмжлүүлэг өгч зөрчлөө арилгахыг үүрэг болгожээ. 

Related news