ДОРНОГОВЬ: Иргэний хөгжлийн төвийг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-12-02 08:30:48

Дорноговь /МОНЦАМЭ/. Замын-Үүд суманд орон нутгийн төсвийн 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Иргэний хөгжлийн барилгын засварын ажлыг Густокек ХХК хийж гүйцэтгэн ашиглалтад орууллаа.

Иргэний хөгжлийн төвд сумын Ахмадын холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Замын-Үүд салбар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Замын-Үүд залуучуудын хөгжлийн зөвлөл” зэрэг иргэний нийгмийн байгууллагууд үйл ажиллагаа явуулах юм.

Иргэний хөгжлийн төв ашиглалтад орсноор нийгмийн сонирхлын бүлгүүд буюу иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаа идэвхиж иргэд, ахмад буурлууд чөлөөт цагаа үр ашигтай өнгөрөөх, сурч мэдэх, хөгжин дэвших боломж бүрдэнэ хэмээн албаныхан өгүүлэв.

Замын-Үүд сум түр оршин суугчидтайгаа нийлээд 20 гаруй мянган хүн амтай манай улсын хамгийн том боомт хот билээ. 

Related news