Орон нутгийн дотуур байрын үйл ажиллагаатай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-12-09 08:21:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр болон НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Аяако Кайногоор ахлуулсан баг орон нутагт ажиллаж байна.

 

Ажлын баг Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Архангай аймгийн зарим сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай арга хэмжээг газар дээр нь авч ажиллаж буй юм.

 

Мөн мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежийн дотуур байранд амьдарч буй хүүхдийн эрх, хамгаалал, тэдэнд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмж, орчин нөхцөлтэй танилцан, зөвлөн тусалж байна.




Related news