ӨМНӨГОВЬ: НҮБ-ын Хүн амын сантай хамтран ажиллах гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-12-16 10:54:42

Өмнөговь /МОНЦАМЭ/  НҮБ-ын Хүн амын сангийн 2023-2027 онд Монгол Улсад хэрэгжүүлэх хөтөлбөрийн хамтран ажиллах гэрээнд аймгийн Засаг дарга Р.Сэддорж гарын үсэг зурлаа.   


Ийнхүү гэрээ байгуулснаар НҮБ-ын Хүн амын сангаас иргэдийн эрүүл мэндийн боловсрол, хөгжилд чиглэсэн олон ажил Өмнөговь аймагт хийх боломж бүрдэж байгаа юм. Тухайн хөтөлбөр нь гэр бүл төлөвлөлтийн үйлчилгээг тогтвортой, тасралтгүй хүргэхэд чиглэж, эх барихын боловсрол, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, телемедицин төслийн амжилтуудыг ахиулах, тогтвортой хөгжих байдлыг хангахад чиглэн хэрэгжиж байгаа юм. 


2023-2027 он хүртэл хэрэгжих хөтөлбөр нь өсвөр үеийхэнд бэлгийн боловсрол олгох багшийн сургалтын систем, механизмыг дэмжих замаар гэр бүлийн болон жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн үндэсний хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж  ажлыг дэмжиж институтын чадавхыг бэхжүүлэхэд анхааран ажиллах аж.



 

Related news