БАЯНХОНГОР: Олгой голын хөндий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Олгой голын хөндий гэх нутаг нь Баянхонгор аймгийн Галуут сумын төвөөс баруун өмнөд зүгт орших үзэсгэлэнт сайхан газар юм.
Энд дулааны хөндийлжийн гаралтай хэд хэдэн жижиг нуурууд байдаг. Эргэн тойрон өндөр уулсаар хүрээлэгдсэн Олгой нуурын хотгорын гадарга нэлээд мараалаг учир холоос цайран харагддаг.
Цайран харагдах их хөндийн дунд голын татам, нуурын эргээр ургасан нугын ургамал ногоорон харагдах нь сонин. Галуутын хавцлын зүүн урд хэсэгт орших Олгой нуур (1.5 км2 талбайтай) бол гадагш урсгалтай, дулааны хөндийлжийн гаралтай цэнгэг нуур.
Эндхийн нуруудад хавар, намрын цагт нүүдлийн шувуудын чуулга болдог. Товцог хайрхан уул (д.т.д 2706 м) нь Олгой нуурын баруун талд орших өндөр сүрлэг уул бөгөөд улсын тусгай хамгаалалтад авбал зохих нутгуудын тоонд ордог.
Энэ нутаг аялал жуулчлалын төдийгүй танин мэдэхүй ихээхэн ач холбогдолтой бүс юм.