ГОВЬ-АЛТАЙ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-12-19 13:25:07

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна хэмээн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.


Тодруулбал, 12 дугаар сарын 23-нд нутгийн зарим газраар, 24-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 20, 23-нд Алтайн салбар уулсаар, 21, 24-нд зарим газраар, 25-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Харин агаарын температур хүйтний эрч суларч Алтайн уулархаг нутгаар шөнөдөө -27-32 градус, өдөртөө -16-21 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, цас бага газраар шөнөдөө -10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө -19-24 градус, өдөртөө -8-13 градус хүйтэн байна.


Related news