ӨМНӨГОВЬ: Даланзадгад сумын ЗДТГ үйл ажиллагааны хэрэгжилтээ 92,4 хувиар ханган ажиллажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Даланзадгад хотын Засаг дарга Х.Батболд 2020-2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэдэдээ тайлагнаж уулзалт зохион байгууллаа.
Өнөөдрийн
байдлаар Даланзадгад хот 132,3 км үргэлжилсэн гэрэлтүүлэгтэй, 80 шахам км газар
бохир усны шугам сүлжээг барьсан, 70 шахам км автозамтай улмаар нийгмийн салбар
тэр дундаа спорт, эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү анхаарч олон шатлалт
ажлуудыг тасралтгүй хийж хэрэгжүүлсэн байна.
Тодруулбал, Даланзадгад сум 2022 оноос өөрөө өөрийгөө 100 хувийн санхүүжүүлэх болсноор хуваарийн дагуу аймагт 2 тэрбум гаруй төгрөгийн төсвийг бүрэн төвлөрүүлээд байгаа юм.
Харин
ирэх 2023 онд дэд бүтэц, хотын ард иргэд сурч хөдөлмөрлөх, ажиллаж амьдрах
таатай нөхцөлийг бүрдүүлэхэд төлөвлөсөн ажлуудаа үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.
Тухайлбал шинээр байгуулсан "Чандмань" 9-р багт 1200 хүүхдийн хүчин чадалтай сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг, 120 хүүхдийн дотуур байр, ахмад настан болон ХБИ-д зориулсан "Жаргалан" сувиллын газар, Шинэ номын сангийн барилга байгууламж зэргийг ашиглалтад оруулах бол иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлж, олноороо цугладаг "Ажнай" талбай, Лаборатори 1-р сургууль зэрэг газрын гадна авто зогсоол барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Тайлант
ажлын үеэр хотын ЗАА-ы ажилтан Н.Влодьяд өргөө цагаан гэр гардуулсан бол салбар
бүртээ манлайлан ажиллаж, амжилт бүтээл гаргасан иргэдийг шагнаж урамшууллаа.


