БАЯН-ӨЛГИЙ: Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 14 хувиар өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 11 дүгээр сарын байдлаар 894 ажилгүй иргэн бүртгэлтэй байна.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 13,9 хувиар өссөн үзүүлэлт аж.
Ажилгүй иргэдийн 50,8 хувийг эмэгтэйчүүд, 45,6 хувийг 15-34 насны залуучууд, 31,2 хувийг дээд боловсролтой иргэд тус тус эзэлж байна.
Ажилгүй иргэдийн тоо өсөхөд хүн амын тоо өмнөх оныхоос тодорхой хэмжээгээр
нэмэгдсэн, барилгын материал, бензин шатахууны үнийн өсөлттэй холбоотой
барилгын салбарын өсөлт саарсан, хөдөөгөөс сум, аймгийн төв рүү шилжин суурьших
иргэдийн тоо олширч байгаа зэрэг хүчин зүйлс нөлөөлж байгааг мэргэжлийн хүмүүс
хэлж байна.