ДОРНОГОВЬ: Өнгөрсөн онд 4322 хүн шилжин иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-12-22 11:05:52

Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ оны 11 дүгээр сарын байдлаар Дорноговь аймгийн нийт хүн амын тоо 73.3 мянга байна.

2020 онд 3848, 2021 онд 4322, 2022 оны 10 дугаар сарын байдлаар 1934 хүн Дорноговьд шилжин иржээ. 2019 онд өөрчлөгдсөн Улсын Бүртгэлийн ерөнхий хууль болон бусад дагалдах хууль тогтоомжийн дагуу иргэн Б амьдарч буй хороондоо хасалт хийлгүйгээр тухайн орон нутагт шилжин ирэх боломжтой болсон байна.

Уул уурхай, хүнд үйлдвэр, тээвэр логистик гээд нийгмийн хангамж, цалин сайтай салбарт ажиллаж буй хүмүүс шилжин суурьших бүртгэлээ хийлгэхгүй байх тохиолдол их байдаг талаар ч албаныхан дурдав.

Related news