ДОРНОГОВЬ: Малын тоо 5,6 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-12-23 10:27:46

Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллого орон даяар өрнөж тоог нэгтгэх ажил үргэлжилж байна.

Аймгийн мал тооллогын нэгдсэн дүн хараахан гараагүй бөгөөд сумдын малын тоо эхнээсээ гарчээ.Тухайлбал Сайхандулаан сум энэ жил 213751 малтай болсон бөгөөд үүнээс тэмээ 5386, адуу 14160, үхэр 10392, хонь 88737, ямаа 95076 тоолуулсан байна.

Дээрх тоог өмнөх оныхтой харьцуулахад 11340 толгой малаар буюу 5,6 хувиар өсжээ.

Related news