БАЯН-ӨЛГИЙ: Ахлах ахлагч Б.Күнтуганыг оны онцгой гавьяа байгуулсан алба хаагчаар шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-12-28 17:01:23

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газраас 2022 оны онцгой гавьяа байгуулсан алба хаагчаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн аврагч, усчин, ахлах ахлагч Б.Күнтуганыг шалгаруулж, 16 сая төгрөгөөр урамшууллаа.


Түүний хувьд Онцгой байдлын албанд 9 дэх жилдээ ажиллаж байгаа. Энэ хугацаанд нийт 114 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 47 хүний амь, иргэн аж ахуйн нэгж, байгууллагын 2.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг авран хамгаалсан байна.


Мөн Толбо, Хотон, Даян, Ачит, Хар, Холбоо нуур, Ховд голд болсон усны ослын үед усны гүнээс эрэн хайх, аврах ажиллагаа явуулж зуны улиралд 30 метр, хүйтний улиралд нуурын мөсөн доогуур 23 метр хүртэл нийт 93 удаагийн гүний шумбалт хийж байсан ажээ. 

Related news