ХӨВСГӨЛ: Хөвсгөл нуурын эрэгт "Найрамдал-2" зуслан байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-01-03 14:10:26

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуурын эрэгт олон улсын “Найрамдал-2” зуслан байгуулахаар судалгааны ажлыг хийж байна.

Тус зусланг байгуулснаар аялал жуулчлал хөгжих, хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадвараа нээн хөгжүүлэх, хүүхдийн оролцооны байгууллагуудын үйл ажиллагаа сайжрах зэрэг  ач холбогдолтой юм.

“Найрамдал-2” зусланд Хөвсгөл аймгийн төдийгүй Монгол орны өнцөг булан бүрээс жилийн 4 улиралд хүүхдүүд ирж Хөвсгөл нуурыг үзэн далайн хөвөөнд амрах боломжтой.

Зуслангийн бүтээн байгуулалт барилгын ажлыг энэ онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Тус аймагт Уран дөш зусланг байгуулаад 40 жил байгаа боловч их засвар хийх шаардлагатай учраас сүүлийн 3 жил ажиллахгүй байгаа юм. Иймээс хүүхэд багачууд амарч чөлөөт цагаа өнгөрүүлэх зуслан шаардлагатай байгаа ажээ.  

 

Related news