ДОРНОГОВЬ: Гадаадын таван улстай гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд Дорноговь аймаг гадаадын таван улстай гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлжээ.
Тус аймаг Бүгд Найрамдах Турк Улсын Сакаряа хотын захирагчтай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг анх удаа байгуулж мэдээлэл туршлага солилцох, эдийн засгийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, боловсрол, эрүүл мэнд, спорт, аялал жуучлал, түүх соёлын өв, байгаль орчныг хамгаалах, эрчим хүч, соёл урлаг, техник технологи, тээвэр харилцааны салбаруудад хамтарч ажиллахаар болсон байна.
Мөн Японы Шизүока мужтай сурагч
солилцооны хөтөлбөр, БНХАУ-ын Хөх хот, Хөбэй мужийн Жанжякоу хот, БНХАУ-аас Замын-Үүдэд
суугаа Ерөнхий консулын газартай харилцаагаа үргэлжлүүлж, ОХУ-ын хойд Дорнодын Холбооны Их сургууль, Арктикийн
Соёл Урлагийн Их сургууль, Сахагийн Бүгд Найрамдах Улсын Хөгжлийн Их
сургуультай хамтран ажилласан байна.