УДЭТ-ын найруулагчаар М.Батболдыг томилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-01-06 09:53:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтсийн даргаар Б.Хишигзаяа, найруулагчаар М.Батболд, туслах найруулагчаар С.Ариунжаргал, Б.Сандуйжав нарыг тус тус томилжээ. Тэд оны өмнөхөн шинэхэн ажилдаа орсон байна.


Найруулагч М.Батболд “Фауст”, “Гэм зэм” жүжгийг найруулан тавьсан юм. Тэрбээр хамгийн сүүлд АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр “Орфей” театрын тайзнаа амилуулсан билээ.


Ташрамд дурдахад, УДЭТ-ын урхан бүтээлчид “Сычуаны сайн хүн” жүжгийг энэ сарын 27-ноос дахин тайзнааа толилуулах бөгөөд ойрын өдрүүдэд тасалбарыг худалдааанд гаргах аж.


Related news