Сүхбаатарын хүүхдүүд байгууллагынхаа ойг тэмдэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан “Хүндэтгэлийн арга хэмжээ”-г Баруун-Урт хотын Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
Энэ өдөр хүүхдийн хөдөлгөөн, байгууллагын үүсэл хөгжилд хувь нэмрээ оруулсан ахмадууд болон одоо ажиллаж байгаа хүмүүс, аймгийн удирдлагууд улаан гластуг зүүж, хүүхдүүд туг далбаа барьж, бүрээгээ үлээж, бөмбөрөө цохиж “Хэзээд бэлхэн” хүндэтгэлийн шугам жагсаалд жигдэрч пионерийн болон баатарчуудын дуугаа дууллаа. Мөн “Хүүхдийн байгууллага-90” үзэсгэлэн гаргаж, “Сүхбаатарын хүүхдүүд” урлагийн нэгдсэн тоглолт аймгийн Хөгжимт жүжгийн театрт болсон байна.
Г.Сүхээ
Comments