СҮХБААТАР: Нийт нутгийн 70 хувьд өвөлжилт хүнд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-01-10 13:07:21

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Нийт нутгийн 70 хувьд өвөлжилт хүндэрч эхлээд байна. Халзан, Түмэнцогт сум цагаанаар зудархуу, Асгат сум цагаан зудтай байгаа бол зүүн урд болон урд талын сумдад зуншлага тааруу байсантай холбоотойгоор тус сумдын нийт нутаг цасан бүрхүүлтэй, малчид отор нүүдэл их хийж байна.

Эрдэнэцагаан, Сүхбаатар, Мөнххаан, Баруун-Урт суманд өвөлжилт хэвийн байна.

Сүхбаатар аймагт энэ жил 8,6 мянган малчин өрхийн 4,6 сая мал өвөлжилж хаваржина. Өөр аймаг сумаас мал отроор орж ирээгүй. Харин тус аймгийн 23 малчин өрхийн 15 мянган орчим толгой мал хил залгаа аймаг, сумдын нутагт өвөлжиж байна.

Оны сүүлээс жижиг малууд дороосоо тэжээлд орж эхэлсэн, цаашид тэжээлд орох малын тоо эрс нэмэгдэх хандлагатай байна. Харин одоогоор малын хорогдол харьцангуй гайгүй байна гэж аймгийн ХААГ-аас мэдээллээ. 

Related news