СЭЛЭНГЭ: Хүүхдэд ээлтэй орон нутгийг хамтран бүтээнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ,
"Дэлхийн зөн Монгол" ОУБ хооронд хамтын ажиллагааны ойлголцлын
санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн гол
утга нь хүүхдэд ээлтэй орон нутгийг хамтран бүтээхэд чиглэжээ.
Мөн дээрх санамж бичиг нь өрхийн амьжиргаа ба даван туулах чадавхыг сайжруулах. Цаашлаад хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, хөгжил хамгааллыг бэхжүүлэх. Түүнчлэн тусгай хэрэгцээт хүүхдийн хамгааллын чиглэлээр хамтран ажиллах гэсэн нийт 4 бүлэг, 9 зүйл бүхий санамж бичиг юм.
"Дэлхийн зөн
Монгол" ОУБ-аас 2018-2022 оны хооронд Сэлэнгэ аймагт 9 орчим тэрбум
төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
Тус байгууллагын Сэлэнгэ аймгийн
хөтөлбөр нь Бүгд Найрамдах Сингапур улсаас санхүүжилттэй бөгөөд 2018 онд байгуулагдсан байна. Өнгөрсөн
5 жилийн хугацаанд Сэлэнгэ аймагт нийтдээ 9 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө
оруулалт хийж, 100 мянга гаруй хүүхэд, насанд хүрэгчдэд хүрч ажиллажээ.
Энэ удаа өмнөх 5 жилд хийж
гүйцэтгэсэн ажлаа дүгнэж, 2023-2027 оны үйл ажиллагааны санамж бичгийг үзэглэлээ.
Энэ талаар "Дэлхийн зөн Монгол" ОУБ-ын Бүсийн захирал Б.Цолмон: -2023 онд 10 урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Сэлэнгэ аймагт хүүхэд, хөгжил хамгаалал, оролцоо, зорилтот бүлгийн хүн амын өрхийн амьжиргааг дэмжих. Мөн орон нутгийн түншлэл хамтын ажиллагаа гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ.
Түүнчлэн Сэлэнгэ
аймагт хүүхдэд ээлтэй орон нутгийг хамтран бүтээх гол зорилго дор ажиллана” гэлээ.