“Соёлын Өвсний үндэс" буцалтгүй тусламжаар Соёлын төв өргөөний концертын бага танхимыг засжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Соёлын Өвсний үндэс" буцалтгүй тусламжийн хүрээнд Соёлын төв өргөөний концертын бага танхимын засварын ажлыг 2022 оны сүүлчээр гүйцэтгэж дуусжээ.
Энэ удаагийн тусламжаар Монгол Улсын Филармони /Симфони
найрал хөгжим, “Баян Монгол” чуулга, Морин хуурын чуулга/-ийн үндсэн байр болох
концертын танхимын нөхцөл сайжирч буй юм.
Энэхүү төслийн нийт өртөг 83.056 ам.доллар буюу 236.213.000 төгрөг болсон байна.
Япон Улсын Засгийн газар өнөөг хүртэл Монгол орны өнцөг булан
бүрд “Соёлын Өвсний үндэс” буцалтгүй тусламжийг 2005 оноос хойш 17 жилийн турш
хэрэгжүүлж ирсэн. Өнөөдрийн
байдлаар хэрэгжүүлсэн нийт 10 төслийн
олгосон мөнгөн дүн 696.291
ам.долларт хүрээд байна.