Багануурын уурхай энэ онд 4.5 сая тонн нүүрс олборлоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2023-01-12 09:50:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК 2023 онд 4.5 сая.тн нүүрс олборлохоор төлөвлөөд байна.


Тус компани 2022 онд 16.15 сая/м3 хөрс хуулж, 27сая/м3 уулын цулын ажил хийснээр уулын цулын төлөвлөгөөг 108.4, мөн 4.35 сая тонн нүүрс олборлон борлуулснаар төлөвлөгөөг 101 хувиар биелүүлжээ.

 

Related news