Завхан аймгийн Отгон сумын нутагт -44 хэм хүрч хүйтэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-01-17 15:58:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Отгон сумын нутгаар агаарын үнэмлэхүй бага температур 2022 оны 12 дугаар сард -44 хэм хүрч хүйтэрчээ.


Үнэмлэхүй их температур Баянхонгор аймгийн Богд сумын нутгаар мөн сард +4 хэм хүрснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 


Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр өнгөрсөн оны 12 дугаар сард орсон хамгийн их хур тунадасны нийлбэр хэмжээ Улаанбаатар хотод 16.1 мм болсон байна. Харин салхины үнэмлэхүй их хурд Баянхонгор аймгийн Баянцагаан суманд 30 м/с-д хүрсэн байна. 

Related news