Ажлын байранд зуучлах өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-10-05 13:51:35

Дэлхийн зохистой хөдөлмөрийн өдрийг тохиолдуулан аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ-тай хамтран “Зохистой хөдөлмөр- Зорилготой амьдрал” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаа нь ажил олгогч байгууллагууд, зээл олгогч байгууллагууд, иргэд, АНУ-ын Азийн сангийн төлөөлөгчид болон холбогдох албаны хүмүүс оролцсон өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа болов.

Уг өдөрөлөг нь иргэдийг ажлын байранд зуучлах, ажлын байрны захиалга авах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажил хайгчийн хүсэлт хүлээн авах гэсэн үндсэн дөрвөн чиглэлийн дагуу болсон юм.

 Ховд аймгийн нийт иргэдийн 55,1 хувь нь хөдөлмөрийн насны хүн байдаг бөгөөд хөдөлмөрийн чадвар бүхий бүх иргэдээ ажлын байраар хангахыг зорьж байгаагаа Хөдөлмөрийн хэлтсийн дарга  Ц.Уранчимэг онцолж байлаа.

А.Бямбасүрэн

 

Related news
Comments