Сурагчдын хоёрдугаар улирлын хичээл энэ сарын 30-нд эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-01-23 13:03:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сурагчдын нэгдүгээр улирлын амралт 2022 оны 12 дугаар 19-ний өдөр эхэлж зургаан дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Хоёрдугаар улирлын хичээл энэ сарын 30-ны даваа гарагт эхэлнэ.

 

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг Боловсрол, шинжлэх ухааны сайд баталдаг.

 

Нэгдүгээр улирлын амралт 4 долоо хоног үргэлжилдэг ч цаг агаарын нөхцөл байдал, агаарын бохирдол, ханиад томуугийн дэгдэлт зэргээс хамааран нэгдүгээр улиралд 6 долоо хоног амарч байгаа юм.

 


 

Related news