Спортын мастер Т.Энхжаргалын нэрэмжит одон бөмбөгийн тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-08-30 17:00:02

Монгол Улсын спортын мастер Төмөрбаатарын Энхжаргалын нэрэмжит Ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн  саяхан Ховд аймагт болж өнгөрлөө.

Тэмцээнд Ховд аймгийн шилдэг тамирчдаас гадна Увс, Баян-Өлгий аймаг, Эрдэнэт, Улаанбаатар хотоос ахмад болон дунд, өсвөр үеийн гээд 100 гаруй  тамирчид ирж оролцсон нь өргөн хүрээг хамарч байгааг харуулж байна.

Тэмцээн хоёр өдөр үргэлжилж, холимог, хосын, багийн гэсэн 3 төрлөөр, мөн 12-оос доош нас, 13-17, 18-аас дээш нас гэсэн 3 насны ангилалаар явагдлаа. 

Тэмцээн залуу хойч үеийнхэндээ спортоор хичээллэхийн ач тусыг суралцуулж, шилдэг тамирчдаараа бахархах үзэл санааг төлөвшүүлсэн тэмцээн болж байгааг зохион байгуулагчид онцолж байна. Ховд аймгийн ширээний теннисний холбооноос жил бүр Шидэг тамирчдынхаа нэрэмжит тэмцээн уралдааныг уламжлал болгон зохион байгуулдаг нь энэхүү  спортыг хөгжүүлэхэд чухал түлхэц болох юм. 

Энэ удаагийн тэмцээнийг Ховд аймгийн Биеийн тамир, спортын газар, Ховд аймгийн Ширээний теннисний холбоо хамтран зохион байгууллаа. 

А.Бямбасүрэн

Related news