Дуучин Бейонсе долоон жилийн дараа аялан тоглолтоо хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2023-02-02 13:49:20

ЛОНДОН. /Reuters/. Америкийн алдарт дуучин Бейонсе долоон жилийн дараа аялан тоглолт хийх гэж байгаагаа лхагва гарагт зарлажээ.


Европ, Хойд Америкийн орнуудаар хийх тоглолтод түүний 2022 онд гаргасан “Renaissance” цомогт багтсан уран бүтээлүүд эгшиглэнэ. Энэхүү цомог нь Грэммийн шагнал гардуулах 65 дахь удаагийн ёслолын “Шилдэг цомог” төрөлд нэр дэвшиж байгаа юм.


Renaissance World Tour” аялан тоглолт Европт ирэх тавдугаар сарын 10-ны өдөр Шведийн нийслэл Стокхолм хотоос эхэлж зургаадугаар сард дуусах хуваарьтай байгаа бол Хойд Америк дахь тоглолт долоодугаар сарын 8-ны өдөр Канадын Торонто хотоос эхэлж есдүгээр сард АНУ-ын Нью-Орлеанс хотод өндөрлөнө.  


Бейонсе хамгийн сүүлд 2016 онд “Lemonade” цомогт багтсан уран бүтээлүүдээрээ “Formation” нэртэй аялан тоглолтоо хийж байсан юм.

Д. Амартуяа

Related news