Бейонсе Грэммийн түүхэн дэх хамгийн олон шагнал хүртсэн уран бүтээлч боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2023-02-06 11:47:26

ЛОС-АНЖЕЛЕС. /CNN/. Америкийн алдарт дуучин Бейонсе Грэммийн шагнал гардуулах 65 дахь удаагийн ёслолоос 32 дахь цомоо хүртсэнээр энэхүү наадмын түүхэн дэх хамгийн олон шагнал хүртсэн уран бүтээлчээр тодорлоо.


Тэрбээр “Renaissance” цомгоороо “Шилдэг электоник цомог” төрөлд шалгарснаар Унгар-Британи гаралтай уран сайхны удирдаач Георг Шолтийн 20 гаруй жилийн турш эзэмшсэн амжилтыг /31 шагнал/ шинэчлэн тогтоосон байна.


Бейонсе шагналаа гардан авах үеэрээ гэр бүлийнхэндээ, ялангуяа нэр алдарт хүрэхээс нь өмнө тайзны хувцсаа хийхэд нь тусалж байсны зэрэгцээ “Renaissance” цомгоо бүтээх сэдлийг төрүүлсэн хөгжмийн урсгалтай танилцуулсан авга ах Жоннидоо талархал илэрхийлжээ.


Лос-Анжелес хотноо болж буй Грэммийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ цаг мөчид үргэлжилсээр байна. Бейонсегийн хувьд мөн наадмын гол шагнал болох “Шилдэг цомог”-оос гадна “Break My Soul” дуугаараа “Шилдэг дуу” төрлүүдэд нэр дэвшиж байгаа юм. 

Related news