ДОРНОГОВЬ: Ажилгүйдлийн түвшнээр аймгуудаас эхний хоёрт эрэмбэлэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-02-08 07:40:23

Дорноговь /МОНЦАМЭ/. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргасан 2022 оны судалгаанаас харахад Дорноговь аймаг ажилгүйдлийн түвшнээр бусад аймгаас эхний хоёрт буюу Төв аймгийн дараа 2.1 хувиар эрэмбэлэгджээ.

Өөрөөр хэлбэл ажилгүйдлийн түвшнээр 21 аймгаас хамгийн бага хувьтай гарсан байна. Хөдөлмөрийн хэлтэст ажил хайж бүртгүүлсэн иргэд 2022 оны 12 дугаар сарын эцэст 305 болсны 206 буюу 67.5 хувь нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 99 буюу 32.5  хувь нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд буй.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеийнхээс 230 буюу 43 хувиар буурч, өмнөх сараас 74 хүн буюу 32 хувиар өссөн гэж аймгийн Статитистикийн мэдээнд дурджээ.

Дорноговь аймагт Засгийн газраас хэрэгжүүлж буй газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт, шинэ төмөр замын төсөл хэрэгжиж уул уурхайн баяжуулах үйлдвэрүүд ажиллаж буй бөгөөд үүнийг дагасан жижиг бизнесүүд, ажлын байрууд буй болж байгаа талаар албаныхан мэдээллээ.

Related news