ХӨВСГӨЛ: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ онд 847000 мод, бут тарьж ургуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон суварга босгоё” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, өнгөрсөн онд нийт 463,730 ширхэг мод бут, сөөг тарьж ургуулсан байна.
Тус аймаг энэ онд 847000 ширхэг мод тарьж ургуулахаар төлөвлөн
бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Аймгийн үрийн фондод 301 кг үр түүж
нийлүүлсэн бөгөөд сум дундын ойн анги аж ахуй нэгж байгууллагууд өөрсдөө үрийн нөөц бүрдүүлжээ.
Бүрэнтогтох, Их-Уул, Галт суманд улиас, бургасны мөчир бэлтгэх, эх ургамлын плантаци байгуулах ажлыг хэрэгжүүлснээр тус талбайгаас жил бүр дунджаар
200.000-250.000 ширхэг харандаан мөчир бэлтгэх боломжтой болжээ. 2023 онд аймгийн хэмжээнд 150 га газрыг мод
үржүүлэг, ойн нөхөн сэргээлт, ногоон байгууламж, ойн зурвас байгуулахаар газар
зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байна. Ирэх хавар худалдаанд гарах боломжтой
174300 ширхэг тарьц суулгацыг мод
үржүүлгийн газруудад ургуулж байгаа ажээ.