Швед 2030 оны өвлийн олимпыг зохион байгуулах боломжийг судална
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТCТОКХОЛМ. /AP/. Шведийн
Олимп, Паралимпын хороод 2030 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулах
боломжийг судлахаар болсон талаараа лхагва гарагт мэдэгдлээ.
Олон улсын
олимпын хороо /ОУОХ/ уг наадмыг зохион байгуулах хотыг сонгох хугацаагаа хойшлуулаад байгаа энэ үед
Скандинавын орон дээрх мэдэгдлийг хийжээ.
2021 онд Токио
хотод болсон зуны олимптой холбоотой дуулиан гарахаас өмнө 2030 оны өвлийн
наадмыг Японы Саппоро хотод зохион байгуулах магадлал өндөр байсан юм. Мөн
АНУ-ын Солт-Лейк хотын эрх баригчид 2034 оны олимпыг зохион байгуулахыг
эрмэлзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Харин Шведийн
Олимп, Паралимпын хороод болон Спортын холбоо 2030 оны өвлийн олимпыг зохион байгуулах
боломжийг судлах ажлыг эхлүүлж, судалгааныхаа тайланг ирэх дөрөвдүгээр сарын
20-ны өдөр танилцуулна гэж мэдэгджээ.
1912 оны зуны олимпыг
зохион байгуулж байсан Швед өвлийн спортод өндөр амжилт үзүүлдэг ч өвлийн
олимпыг зохион байгуулж байгаагүй юм. Тус улс өвлийн наадам зохион байгуулах
эрхийн төлөө найман удаа өрсөлдөж байжээ.