Израилд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний хэрэглээ өсөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-02-14 09:04:30

ЙЕРУСАЛИМ. /Xinhua/. Израилд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2022 онд нийт хэрэглээний 10 хувийг давсан талаар тус улсын Цахилгаан эрчим хүчний удирдах газраас мэдээлжээ.


Тус байгууллагын жил тутмын тайланд дурдсанаар, ийм цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2021 онд нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 8.2 хувийг эзэлж байсан бол өнгөрсөн онд 10.1 хувьд хүрч нэмэгдсэн байна.


Израилын Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2025 онд нийт хэрэглээний 20 хувьд, 2030 онд 30 хувьд хүргэх зорилт дэвшүүлээд байгаа юм.


Тус улсад сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 2022 оны эцэст 4795 мвт-д хүрснээр өнгөрсөн оны мөн үеэс 31.1 хувиар өссөн байна. 

Related news