World Photography Awards 2023: Үндэсний шилдэг гэрэл зургууд

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
Jargal.d@montsame.mn
2023-02-20 13:17:06

САН-ДИЕГО. /worldphoto.org/. Олон улсын “Sony World Photography Awards” уралдааны зохион байгуулагчид “Үндэсний шагнал” төрөлд ялагчдын нэрсийг зарлажээ. Энэ жилийн уралдаанд 200 гаруй орноос 415 мянга гаруй гэрэл зураг, нээлттэй уралдаанд 200 мянга гаруй гэрэл зураг ирснээс 55 гэрэл зурагчин улсынхаа хамгийн шилдгээр шалгарсан байна.  


Энэхүү уралдаан нь мэргэжлийн болон авьяаслаг гэрэл зурагчдад ур чадвараа харуулах боломжийг олгодог. Ялагчид бүгд мөнгөн шагнал хүртэхээс гадна, “Sony”-гийн мэргэжлийн гэрэл зургийн аппарат авах бөгөөд бүтээлүүд нь Лондонд болох үзэсгэлэнд дэлгэгдэж, “Sony World Photography Awards” номд орно.


Ингээд шилдэг бүтээлүүдээс хүргэж байна.


Мексикийн гэрэл зурагчин Павел Велес (Pável Vélez)-ийн бүтээл. Санта Роза Хочиак хот дахь шинэ жилийн салют



Катманду хотод Индра Жатра хэмээх шашны наадмын үеэр. Балбын гэрэл зурагчин Рабик Упадхаяд (Rabik Upadhayay)


Бангладешийн гэрэл зурагчин Протапа Шехора Моханто (Protap Shekhor Mohanto) энэхүү зургаа ботаникийн цэцэрлэгт авчээ


Матеуш Журовскийн "Siren’s Dawn" нэртэй бүтээл Польшид түрүүлэв

























"Family Donation". Мьянмарын зурагчин Си Ту Йе Мьинт (Si Thu Ye Myint)-ийн бүтээл


АНУ-ын гэрэл зурагчин Анжела Перезд (Angela Perez)-ийн бүтээл


Гюроймак дахь халуун рашаан дээр авсан Эрхан Корал (Erhan Coral)-ын зураг Туркт түрүүлжээ



Нукабари Опуама (Nukabari Opuama)-гийн бүтээл 2023 оны "Sony World Photography Awards"-аас Нигери улсад шилдгээр шалгарчээ



"Галт шувуу" зургаараа Хажиме Хирано (Hajime Hirano) Японы үндэсний шагналыг хүртэв


Лео Хуан (Leo Huang) энэ бүтээлээрээ Тайванийн "Үндэсний шагнал"-ын тэргүүн байрт шалгарчээ

Энэтхэгийн үндэсний шагналын эзэн Прадип Кодимана Рамакришнан (Pradeep Kodimana Ramakrishnan)-ы бүтээл


Такахиро Тогийн бүтээлийг мэргэжилтнүүд Японы үндэсний шагналын гуравдугаар байрт шалгаруулжээ


Шри-Ланкийн үндэсний шагнал. "Араатны харц". Ражив Абейсекара (Rajeev Abeysekara)





Related news