БАЯНХОНГОР: Цас орж, говийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-02-27 10:02:35

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногийг дуусталх хугацааны цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг аймгийн УЦУОША-наас мэдээлэв.  Хугацааны эхээр хангайн уулархаг нутгаар цас орж, говийн нутгаар салхи шуургатай байхыг тус албанаас анхаарууллаа.

27-нд Уулархаг нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи 27-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар 5-10 метр.

27, 28-нд нийт нутгаар бага зэрэг хүйтэрнэ. Бусад хугацаанд хүйтний эрч суларч, хангайн уулархаг нутгаар шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн, тал хээрийн нутгаар шөнөдөө -8...-13 градус, өдөртөө +1 градус дулаанаас -3 градус хүйтэн, говийн нутгаар шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан байна. Эхийн голын нутгаар шөнөдөө -1...-5 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан байна.

Related news