ХӨВСГӨЛ: Хүслийн хад буюу Сомо хад чиглэлд зорчихыг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-02-27 10:44:27

Хатгал /МОНЦАМЭ/.  Сар шинийн баярын дараа иргэд цэвэр агаарт гарч, Хөвсгөл нуур, тэр дундаа Хүслийн хадыг олон иргэн зорин очдог.

Хөвсгөл нуурын бүх хил хөдөлж, мөсөн замаар тээвэр хийх боломжгүй болсон тул Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги, Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Цагдаагийн газар хамтран Хатгал тосгоноос хойд зүгт 14 км-т Хүслийн хад, Живаагийн хил орчмын газарт хориглох тэмдэг байрлуулав.


Тодруулбал, Хүслийн хад чиглэлд 3 метрийн өргөн хил гарсан учраас зорчихыг хориглолоо. Хөвсгөл нуурын зүүн эрэг орчмоос нуур луу түрж орсон хадан хошууг нутгийн иргэд Сомо хад гэж нэрлэдэг. Тус газарт өвс хадлан их ургадаг учраас нутгийн иргэд чулуун овоо босгосон байна. Харин сүүлийн үед Хөвсгөл нуурт очсон хүмүүс хүслээ шивнэн, ажил үйлсээ даатган очиж залбирдаг болсон төдийгүй "Хүслийн хад” хэмээн нэрлэдэг болжээ.

 

Related news