ӨВӨРХАНГАЙ: Өрх толгойлсон эхчүүдэд дулаан гэр олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-02-28 07:55:39

Арвайхээр /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг, Өвөрхангай аймгийн залуусын төлөөллийн үүсгэн байгуулсан “Нэгдмэл хангай – Өвөрхангай” ТББ-аас өрх толгойлсон дөрвөн эмэгтэйг дулаан гэртэй болголоо.


“Дулаан гэр” аяныг Өвөрхангай аймгийн 19 суманд зохион байгуулж, 36 эхээс өргөдөл хүлээн авсны дагуу шалгаруулалт явуулж, Богд сумын иргэн А.Гаамаа, Арвайхээр сумын иргэн Э.Эрдэнэбуян, Т.Насантогтох, Г.Мөнхзул нарт иж бүрэн таван ханатай гэр хандивлажээ. Эдгээр өрх бүл 15 хүүхэдтэй.


Нэгдмэл хангай – Өвөрхангай” ТББ нь аймгийнхаа хүүхэд, залуусыг хөгжүүлэх, мөн эмзэг бүлгийн хүүхэд, айл өрхүүдэд хүрч ажиллах, малчдыг чадавхжуулах зорилгоор 2019 онд байгуулагджээ. Өнгөрөгч хугацаанд өсвөр насны хүүхдүүдийн дунд сагсан бөмбөгийн сургалт явуулах, малчдад хууль зүйн зөвлөгөө өгөх, малчдын инновац төв байгуулах зэрэг ажлыг зохион байгуулаад байна.

Related news